ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

239259595_980289669420254_3421055026239966767_n.jpg

Сүүлийн 5 жилийн улсын хэмжээний статистик мэдээгээр усны ослоор нийт 533 хүн амь насаа алдсаны 437 буюу 79.0 хувь нь том хүн, 124 буюу 22.4 хувь нь хүүхэд байна. Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцөлийг нь судлан үзэхэд хүүхдийг хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гатлахаар явсан зэрэг шалтгаан 70 хувийг эзлэж байна.Иймд иргэд гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top