ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

1V9FUV8P2PuslyfEg2gM.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 18-нд нийт нутгаар, 19-нд нутгийн хойд, зүүн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: 18-нд нийт нутгаар, 19-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.Салхи: Ихэнх хугацаанд салхи секундэд 6-11 метр, борооны үер түр зуур ширүүснэ. 22-нд нийт нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 18-наас нийт нутгаар сэрүүсч шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, 17-нд шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Иймд:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

– Тогтоол ус, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тогтоол ус, нууранд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top