НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР НЭЭЛЭЭ

229671396_402972527835949_7709091995980053195_n.jpg

Аймгийн Онцгой комиссын 38 дугаар хурал 2021 оын 08 сарын 18-ны өдөр боллоо. Хурлаар Коронавируст (Ковид-19) цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, Элсэлтийн ерөнхий шалгалт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, иргэдээс ирсэн санал, хүсэлтийг үндэслэн нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг нээх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн 14 сумын удирдлагатай цахимаар холбогдож, мэдээлэл солилцон тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Тодруулбал, наймдугаар сарын 23-31-ний өдрийг хүртэлх хугацаанд Сайншандаас Улаанбаатар, Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ. Мөн Хатанбулаг, Замын-Үүд сумаас бусад сум хоорондын нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэв. Иргэд аймгийн Онцгой комиссын www.smart.dornogovi.gov.mn цахимаар бүртгүүлэн зөвшөөрөл авсаны дагуу тасалбараа www.eticket.transdep.mn цахимаар болон Автотээврийн төвөөс захиалах юм. Энэ үеэр Эрүүл мэндийн газраас бусад аймаг, орон нутагт Коронавирусын Дельта хувилбар илэрч байгааг онцолсон бөгөөд Дельта хувилбар нь анхны хувилбараасаа хоёр дахин их халдварлах чадвартай учраас иргэдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөсөн юм. #Дорноговь_аймгийн_Онцгой_комисс

scroll to top