ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

240819504_920519711888319_5899165793395209793_n.jpg

Монгол улсын Шадар сайдын 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Г.Ганбаяр, хошууч Д.Мөнгөн-Өлзий, ахмад Ж.Мөнх-Эрдэнэ нар Дорноговь аймгийн сумдуудад үйл ажиллагаа явуулж буй “Боловсрол”-ын байгууллагуудад гамшгаас хамгаалах, болон галын авулгүй байдлын тухай хууль тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, дүрэм норм, нормтивийн баримт бичгийг хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг боловсролын байгууллагын барилга, байгууламжид 2021 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллав.

Хяналт шалгалтаар Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт Боловсролын байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Төрийн болон Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Боловсролын тухай хууль, Барилгын тухай хууль, Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, урлагын байгууллагуудад дагаж мөрдөх галын аюулгүй байдлын дүрэм, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал, БНбД 21-01-02, Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм, БНбД 21-02-02, Олон нийт иргэний барилга БНбД 31-03-03, Барилгын доторхи усан хангамж, ариутгах татуурга БНбД 40-05-16, Галын аюулгүй байдал техникийн шаардлага MNS 4244:1994, Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03, Цахилгаан техникийн ажил БНбД 3.05.06.90, болон бусад галын аюулгүй байдалтай холбоотой стандарт норм, нормативын хэрэгжилтийг шалгах, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулав.

scroll to top