ДОРНОГОВЬ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

240899840_894261701449210_3447808331227425819_n.jpg

Дорноговь аймгийн Улаан Загалмайн хорооны дэргэдэх гамшигтай тэмцэх багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг Улаан загалмайн хорооны арга зүйч, сайн дурын идэвхтний ахлагчтай хамтран 4 цагийн хугацаатай танхимын сургалтыг халдвар хамгааллын дэглэм, журмыг баримтлан зохион байгуулав.Сургалтаар “Гамшиг болон Гал түймрийн тухай ерөнхий ойлголт”, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах”, “Гал унтраагуурыг ашиглах заавар”, “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх” талаар мэдлэг олголоо. Мөн нуур, цөөрөм, тогтоол усанд хүүхэд осолдох, сургуулийн орчимд хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах талаар сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүргэж ажиллалаа. Сургалтанд нийт 8 хүн хамрагдав.

scroll to top