АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБААС ТӨРИЙН БУС БОЛОН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Skype_Picture_2021_09_03T03_43_36_874Z-1.jpeg

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг шуурхай, хүртээмжтэй, үнэн зөвөөр иргэдэд хүргэх зорилгоор Сайншанд суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй Аймгийн Онцгой комиссын гишүүд уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Ганбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа, Эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтэнгүүд орон нутаг дахь ковид-19-ийн нөхцөл байдлыг танилцуулж заавар, зөвлөмж өглөө.

Мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт сурталчилгааны нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулж ажиллах нөхцөлийг бүрдүүлэв.

scroll to top