АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

241359319_1041461216658893_8502588424479947810_n.jpg

Сайншанд суманд барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төгс Иксора” ХХК-ны ажилчдад халдвар хамгааллын дэглэм, журмыг баримтлан Улаан Загалмайн хороотой хамтарч “Гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдвүүдээр 3 цагийн танхимын болон дадлага сургалт зохион байгуулав.Сургалтаар Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах, гал унтраагуурыг хэрхэн ашиглах, Эмнэлгийн анхны тусламжын талаарх ерөнхий ойлголт, аливаа осол гэмтэл, биеийн болон сэтгэл зүйн гэнэтийн хямрал, өвчлөлийн үед мэргэжлийн эмч ирж, эсвэл эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгөх хүртэл гарын доорх материал ашиглаж, цаг алдахгүйгээр өөртөө болон бусдад тусламж үзүүлэх талаар мэдлэг олгогдов.

АССУСАХМэргэжилтэн д/ч Ж.Золбоо

scroll to top