МАРГААШ “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ.

.-АНОНОС-scaled.jpg

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн сэдвийн тухайд хөгжиж буй орнуудыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилт “Е” буюу “Хөгжиж буй орнуудад 2030 он хүртэл Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаа зохион байгуулахад зохистой, тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг бодитойгоор нэмэгдүүлэх хүрээнд “Зөвхөн хамтдаа…. Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор Монгол Улсын Шадар сайдын удирдамжийн дагуу цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах гэж байна.

scroll to top