ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС КОРОНАВИРУС (КОВИД-19) ХАЛДВАРЫН ЭСРЭГ “ХАМТДАА ДАВЪЯ” АЯН ЭХЛҮҮЛЭВ.

247022193_420903079593700_8890753324289525828_n.jpg

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед ард, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Хамтдаа давъя” аян зохион байгуулж байна.  

Тус аяны хүрээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар коронавируст халдварын үеийн эрчимт эмчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмийн хэрэгсэл (өвчтөний хяналтын монитор, дуслын автомат шахуурга, тарианы автомат шахуурга, эмнэлгийн угаалгын иж бүрдэл, нянгийн эсрэг болон ремдесивир тариа, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хамгаалах хувцас хэрэгсэл) зэрэг 1.9 тэрбум төгрөгийн тусламж, Онцгой байдлын газрын алба хаагчдад 14.200.000 төгрөгийн дэмжлэг, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн 800 гаруй ажилчдад мөнгөн урамшуулал, сумдын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд тус бүр 3.000.000 төгрөгийн шатахуун олголоо.

scroll to top