“10 САЯ МОД” ТАРИХ ХӨДӨЛГӨӨНД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЭГДЭЖ БАЙНА.

248417451_612155686455590_875734663082458989_n.jpg

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр бум” мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан зарласан билээ.

Дээрх үндэсний хөдөлгөөнийг дэмжиж аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/508 дугаар захирамжаар 2030 он гэхэд аймгийн хэмжээнд “10 сая мод” тарих хөдөлгөөнийг өрнүүлэх шийдвэр гаргасан.

Тус хөдөлгөөнийг дэмжиж намрын мод тарих аяны хүрээнд Онцгой байдлын газрын алба хаагчид “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн авто замын 3 замын уулзвар хэсэгт 20 ширхэг мод тарьж идэвх, санаачлага гарган оролцлоо.

scroll to top