ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ, ӨРХҮҮДИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

247372593_1380511249017402_2170337946979305996_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталсан “Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг зохион байгуулах удирдамжийн хэрэгжилтийг хангаж Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг хамруулан зохион байгуулав.

Тус арга хэмжээний хүрээнд ард, иргэдэд гал түймэр, гамшиг осол, коронавируст халдвар /ковид-/-ээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий 8 төрлийн 300 гаруй боршур, тараах материалыг тарааж, чанга яригчтай тээврийн хэрэгслээр мэдээлэл хүргэж ажиллалаа.

Нийтэлсэн: АССУСАХМ д/ч Ж.Золбоо

scroll to top