УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

248809836_304747031190013_2724382525920857777_n.jpg

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 63 дугаар тушаалаар томилогдсон Улсын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдал, аймгийн Онцгой комиссын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шуурхай штабын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай газар дээр нь танилцаж үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа болон 14 сумын Онцгой комисс, Аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, коронавируст /ковид-19/-ын халдвартай тэмцэх “Хамтдаа давъя” аяны хүрээнд хийгдэж байгаа ажилтай танилцаж ажлын хэсгээс мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

scroll to top