АНХААРУУЛГА МЭДЭЭ /2021.11.04/

252793598_1522294554808182_2473309346787566414_n.jpg

Маргааш өдөр нутгийн баруун хойд хэсгээр буюу Айраг, Даланжаргалан, Иххэт сумдын нутаг, Мандах, Сайхандулааны хойд хэсгээр бага зэргийн цас орж салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.

5-6-нд шилжих шөнө Хөвсгөл, Замын-Үүд, Эрдэнэ, Улаанбадрах сумдын нутаг, Хатанбулагийн зүүн хэсгээр ахиу, бусад нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи секундэд 10-12 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.

Иймд: Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхХолбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсохХол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихМөн малчин иргэд нойтон цас, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа хашаа, хороондоо болон ойрын бэлчээрт бэлчээж цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.

scroll to top