ӨРГӨН, ДЭЛГЭРЭХ СУМДАД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

258781459_480634656602530_6391559955608318054_n.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Өргөн, Дэлгэрэх сумдын онцгой комисс, шуурхай штаб, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах, гамшиг, ослын үед шуурхай ажиллах удирдлага зохион байгуулалт, мэдлэгийг дээшлүүлэх, коронавируст халдвар /ковид-19/-ээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

Арга хэмжээний хүрээнд сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, хээрийн үүргэвчний иж бүрдэл, багаж хэрэгсэл, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх талаар хугацаат үүрэг өгч ажиллалаа.

Энэ үеэр сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгийн талаарх ерөнхий ойлголт”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” сэдвийн хүрээнд танхимын сургалт зохион байгуулан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч “Аюулгүй амьдрах ухаан I, II, III” ном болон гарын авлага, тараах материал тараалаа.

Түүнчлэн сумдад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, тусгаарлан ажиглах байрны галын аюулгүй байдалд хяналт, шалгалт хийж зөрчил, дутагдлыг арилгуулах талаар заавар, зөвлөмж өгч ажиллав.

Мөн мэргэжлийн ангийн гишүүдийг чадахжуулах зорилгоор “Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх”, “Галын хоолой, хушуу холбох”, “Гал унтраагуур ашиглаж гал унтраах” зэрэг төрлөөр буухиа тэмцээн зохион байгуулж авхаалж самбаа, идэвх, санаачлага гаргаж оролцсон багийг урамшуулж дадлага, сургуулилтыг үр дүнтэй хийж гүйцэтгэлээ.

scroll to top