ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ /2021.11.20/

252793598_1522294554808182_2473309346787566414_n.jpg


Өнөө шөнө Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг хүрч ширүүснэ. Маргааш өдөр аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Иймд: Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхХолбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсохХол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихМөн малчин иргэд нойтон цас, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа хашаа, хороондоо болон ойрын бэлчээрт бэлчээж цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.

scroll to top