ДУЛААНЫ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖЛЭЭ.

2-1.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар батлах тухай”, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны А/67, Өмнөд бүсийн төвийн захирагчийн 2022 оны А/06, Онцгой байдлын газрын даргын 2022 оны А/20 дугаар тушаалын дагуу бие бүрэлдэхүүнийг дулааны улирлын хувцсанд шилжүүллээ.


Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний хувцасны жигдрэлт, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор хоёр төрлийн хувцсанд жагсаалын үзлэгийг 08:00, 11:30 цагуудад 2 шаттайгаар зохион байгуулж тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

scroll to top