“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1-2.jpg

Дорноговь аймгийн хэмжээнд АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нэгдсэн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээг аймгийн Засаг дарга О.Батжаргал нээж нийт аж ахуй нэгж байгууллагын ажилтан, алба хаагч нарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг чандлан сахиж ажиллахыг онцлон санууллаа.

 Түүнчлэн Онцгой байдлын газраас болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгаалал, хүн нэг бүрийн хувцас, хэрэгсэл, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны автомашин, багаж зэвсэглэмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, мөн аж ахуй нэгж байгууллагын хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөмж өгч гарын авлага, тараах материал тарааж ажиллалаа.

scroll to top