ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

1-5.jpg

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй Гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн хүрээнд Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандарт /LEGS/ сургалт Дорноговь аймагт /2022.04.19/-ний өдөр эхэллээ.

Сургалтад Аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Дэлгэрэх, Хөвсгөл, Эрдэнэ сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Мал эмнэлгийн тасгийн дарга, мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн нар хамрагдаж байна.

Хөтөлбөрийн дагуу сургалтыг аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр нээж, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Батсүх Гамшиг ослын нөхцөл байдал, хариу арга хэмжээ, төлөвлөлт сэдвээр мэдээлэл хийлээ.

Сургалт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 3 өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдах юм.

scroll to top