ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2-6.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын барилга, байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18 аж ахуйн нэгжийн нийт 38 газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, суурин болон зөөврийн шатахуун түгээх станц, автохийгээр цэнэглэх станцын барилга, байгууламжид хяналт, шалгалт хийж 228 зөрчил дутагдал илрүүлж, газар дээр нь 45 зөрчлийг арилгуулж 183 зөрчлийг арилгуулхаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх алба шаардлага 38 бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтийг хангуулхаар хугацаатай үүрэг чиглэл өгөв.

scroll to top