ХӨВСГӨЛ СУМАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1-7.jpg

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй Гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн хүрээнд Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандарт /LEGS/ сургалтыг Хөвсгөл суманд орон нутгийн чиглүүлэгч нарын оролцоотойгоор Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Багийн Засаг дарга нарын төлөөллийг хамруулан зохион байгуулсан.

Түүнчлэн тус суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой комисс, Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан юм.

scroll to top