ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

15.jpg

Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын 2022 оны А/58 дугаар захирамж, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Сайхандулаан суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2022 оны 05 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлт, хээрийн үүргэвчний иж бүрдэлд үзлэг хийж сургуульд оролцогчдын мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах зорилгоор Гамшгаас хамгаалах менежмент, Гамшгийн нөхцөл байдал, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, удирдлага зохион байгуулалт, Мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр 4 цагийн танхимын сургалт зохион байгуулж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн төвшинд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийсэн.

Түүнчлэн Сумын Онцгой комиссын гишүүдийг “Газар хөдлөлт”, “Хээрийн түймэр”, “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин”-ий гамшгийн үеийн урьдчилан бэлтгэсэн Онцгой байдлын газрын даргын баталсан цагийн байдал дээр ажиллуулж, гамшгийн үед сумын нутаг дэвсгэрийг өөрсдийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломжтой эсэхт үнэлгээ дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх штабын дадлага хийлгэлээ.

Дадлага, сургуулийн төлөвлөгөөний дагуу Мал, амьтны гоц халдварт өвчин, Хээрийн гал түймрийн үед ажиллах дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг хийж нүүн шилжих үйл ажиллагаанд тус сумын 320 иргэн, ажилтан, алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж ажилласан юм.

scroll to top