САЙНШАНД СУМЫН 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЛЭЭ

1-1.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгт Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам, зааврын дагуу гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Энэ үеэр Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх хэрэгцээ шаардлага, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэдвээр 2 цагийн хугацаатай танхимын сургалт зохион байгуулж, тус цэцэрлэгийн удирдлага, багш ажилчдын төлөөлөл бүхий 13 хүнийг хамруулан, үнэлгээний аргачлалаар ажиллуулсан.

Ажлын хэсгээс гаргасан аюулын зураглалын дагуу арга зүйгээр ханган, обьектын гал түймэр, осол, газар хөдлөлт, үер гэсэн нийт 4 төрлөөр үнэлгээг хийж, байгууллагын орчин дахь гамшгийн эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж ажиллалаа.

scroll to top