САЙНШАНД СУМЫН 11 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

1-2.jpg

Гамшгаас хамгаалах тухай хуулинд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх тухай заасан байдаг.


Хуулийн хэрэгжилтийг хангаж, холбогдох бусад журам, зааврыг баримтлан Сайншанд сумын 11 дүгээр цэцэрлэгт Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг обьектын гал түймэр, газар хөдлөлт, осол гэсэн гамшгийн 3 төрлөөр хийлээ.


Энэ үеэр Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журам, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх хэрэгцээ, шаардлага, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвийн хүрээнд 3 цагийн хугацаатай танхимын болон дадлага ажил хосолсон сургалт зохион байгуулж ажиллав.

scroll to top