ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

5-1.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Сайншанд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад болзошгүй гамшиг, аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдоход өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, ур чадвар олгох зорилгоор Улаан Загалмайн дунд шатны хороотой хамтран 10 дугаар сарын 18-ны өдөр 2 цаг 30 минутын хугацаатай гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, ерөнхий ойлголт”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Эмнэлгийн анхны тусламж”, “Гал унтраагуур ашиглах заавар, зөвлөмж” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах яриа, таниулга хийж, 20 төрлийн 60 гаруй гарын авлага, материал тарааж ажилласан.

Тус сургалтад ахлах бүлгийн 10-12 дугаар ангийн нийт 44 сурагч, 1 багш хамрагдсан юм.

scroll to top