ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖҮҮЛЛЭЭ

2-2.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/267, Өмнөд бүсийн төвийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр тушаалын дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хүйтний улирлын хувцсанд шилжлээ.

Түүнчлэн Онцгой байдлын газрын алба хаагчдыг хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан Цэргийн тангараг давтах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн дагуу жагсаалын нэгдсэн үзлэг хийж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.

scroll to top