ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

3-4.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Сайншанд сумын 7 дугаар багийн Засаг даргын ажлын албатай хамтран ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагчдад болзошгүй гамшиг, аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдоход өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох зорилгоор 1 цаг 30 минутын хугацаатай гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг Аврагч мазаалай, Хэн ч Хэзээ ч Хаана ч бэлэн сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах арга хэмжээний хүрээнд ном, гарын авлага тарааж ажилласан.

Тус сургалтад бага бүлгийн 3 дугаар ангийн нийт 74 сурагч, 2 багш хамрагдсан юм.

scroll to top