ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

2-5.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан “Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал” цахим хэлэлцүүлэгт тус газрын удирдлага, холбогдох мэргэжилтэн, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцлоо.


Хэлэлцүүлгээр Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, олон улсын чиг хандлага, гамшгийн орон зайн мэдээллийн системийн хэрэглээ, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, гарсан санал, дүгнэлтийг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол улсын Шадар сайдын ажлын албанд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

scroll to top