Дорноговь аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим газрын харилцааны үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор Цахим газрын харилцаа-2022 аянг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд Газрын харилцаа, хот байгуулалтын газраас Онцгой байдлын газрын алба хаагч нарт цахим үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж, төрийн үйлчилгээ үзүүлсэн юм.
