Хот, суурин газрын эрсдэлийг бууруулах, хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь санаачилгыг 2010-2020, 2020-2030 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030 төслийг үргэлжлүүлэх, үүрэг амлалтаа бататгах зорилго бүхий сургалт, арга хэмжээг Монгол улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд улс даяар зохион байгууллаа.
Энэ үеэр тус аймаг нь “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачлагад шинэчлэн бүртгүүлж, батламжаа авсан юм.

