“МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

2-1.jpg

Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, нэг дороос үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, төрийн цахим үйлчилгээний мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор суманд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг хамруулсан Мэдээллийн өдөрлөг арга хэмжээ Соёл, спортын ордонд зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгийн хүрээнд Замын-Үүд сум дах Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах арга хэмжээг зохион байгуулсан юм.

scroll to top