ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

3-2.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Говь кино театртай хамтран гал унтраах тактикийн сургуулийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Тактикийн сургуулийн зорилго нь Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гал түймэр, гэнэтийн ослын үед ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, болзошгүй гамшиг тохиолдсон үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах юм.

Мөн Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Эмнэлгийн анхны тусламж, Гал унтраагуур ашиглах зөвлөмж сэдвийн хүрээнд тус байгууллагын ажилчдад сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

scroll to top