Төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, байгууллагын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтыг хангах чиглэлээр Онцгой байдлын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/60 тоот Бүтцийн нэгжийн үйл ажиллагаа, албаны бэлтгэл бэлэн байдал, алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт, үнэлгээ хийх тушаалын дагуу Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа А.Сэргэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг Сайншанд сум дахь Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн алба хаагчдын хувийн бэлтгэл, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагын баримт бичгийн хөтлөлт, жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого, гал түймэр унтраах үндсэн болон шуурхай албаны автомашинуудын техник хэрэгслийн ашиглалт бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.
