ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЧАДАВХЖУУЛЛАА

4-2.jpg

Аймгийн Засаг даргын 2022 оны А/58 дугаар захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа А.Сэргэлэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг чадавхжуулах сургалтыг Даланжаргалан суманд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн харилцан ажиллагаа, уялдаа холбоог хангуулах зорилгоор Галын аюулгүй байдлын тухай хууль, Мэргэжлийн ангийн дүрэм, Гамшгаас хамгаалах менежмент бэлтгэл, бэлэн байдал сэдвээр танхимын сургалт зохион байгуулж, мэргэжлийн ангийн хүч, хэрэгсэл, хүн нэг бүрийн хээрийн үүргэвчинд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн юм.

scroll to top