Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай болон бусад хуулийг хэрэгжүүлэх, болзошгүй гамшиг осол, гал түймэр тохиолдсон үед тухайн объектоос томилогдсон сайн дурын бүлгэм, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан үйл ажиллагааг хангах, гарсан гал түймрийг хохирол багатай унтраах, урьдчилан сэргийлэх, гал сөнөөгчид тухайн объектын онцлог байдалтай танилцах, алба хаагчдын гал түймэр унтраах ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдыг гамшиг осол гарсан үед хэрхэн ажиллах талаар заавар зөвөлгөө өгөх, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй ажиллуулж сургах, уялдаа холбоог сайжруулах зорилгоор гал унтраах тактикийн дадлага, сургалтыг Гал түймэр унтраах, аврах 23, 33 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар хамтран 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Бэлтгэл ажлын хүрээнд тус байгууллагад гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, тодотгол хийсэн байдалд заавар зөвлөгөө өгч, ажилтан, алба хаагчдийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтад хамруулсан.
Төлөвлөгөөний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт 4,5 баллын хүчтэй газар хөдлөлт болж МАК ЦЕМЕНТ ХХК-ны үйлдвэрт технологийн горим бүхэлдээ алдагдаж, Шохойн үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол үүсч их хэмжээний химийн бодис алдагдсан мөн ажилчдын байранд гал түймэр гарсан гарч нөхцөл байдал хүндэрсэн тухай цагийн байдлын дагуу дадлага, сургалтыг хийсэн юм.

