“ОЛОН ИХТ БАЯН ХХК”-Д ГАЛ УНТРААХ, ТАКТИКИЙН ДАДЛАГА, СУРГАЛТЫГ ХИЙЛЭЭ

1-6.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 23, 33 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар Даланжаргалан суманд үйл ажиллагаа эрхэлдэг Олон ихт баян ХХК- тай хамтран гал унтраах тактикийн дадлага, сургалтыг 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан.

Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, гэнэтийн ослын үед зохион байгуулах ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг, ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилгоор тус дадлага, сургууль гурван үе шаттайгаар явагдлаа.

Сургалтын төлөвлөгөөний дагуу эхний шатанд гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, тодотгол хийсэн байдалд удирдах албан тушаалтанд зөвлөмж өгч, тус байгууллагын ажилтан, алба хаагчдийг болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл олгох зорилгоор гамшгаас хамгаалах ангиллын танхимын сургалтад хамруулсан.

Түүнчлэн сургалтын хоёрдугаар үе шатанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт 4,5 баллын хүчтэй газар хөдлөлт болж ОЛОН ИХТ БАЯН ХХК-ны үйлдвэрт технологийн горим бүхэлдээ алдагдаж, тэсрэх материалын агуулах дэлбэрч ажилчдын кемп болон баяжуулах үйлдвэрт гал гарсан тухай цагийн байдлын дагуу дадлага, сургуулийг хийсэн юм.

scroll to top