САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

9-scaled.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн өгсөн үүрэг, үүргийг хэрэгжүүлэх Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөө, Онцгой байдлын газраас 2022 онд дэвшүүлсэн зорилт, Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг, Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргүүдийг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх, албаны хэмжээнд сахилга, зохион байгуулалтыг дээшлүүлэх хүрээнд САХИЛГА БАТТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, АМЖИЛТТАЙ ХАМТ ОЛНЫГ ТӨЛӨВШҮҮЛЬЕ уриан дор сахилга, ёс зүйн зөвлөгөөний зохион байгууллаа.

Сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйн манлайлал, албан хэрэг хөтлөлтийн стандарт гэсэн сэдвээр, аймгийн Цагдаагийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Намайг алгас нөлөөллийн аян, хувь хүний сэтгэл зүй гэсэн сэдвээр, аймгийн Тагнуулын хэлтсээс Кибер аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Цахим аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрэм”-ийн талаар алба хаагчдад сургалт зохион байгуулж мэдээлэл хүргэсэн.

Тус зөвлөгөөнд харьяа салбар нэгжийн офицер бүрэлдэхүүн болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид танхимаар, Гал түймэр унтраах, аврах 17, 23 дугаар анги, 153 дугаар салбарын нийт бие бүрэлдэхүүн цахимаар хамрагдсан юм.

scroll to top