ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1-9.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гэр бүлийн зөвлөл, Ахлагчийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хамт олон, гэр бүлийн дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Гэр бүлийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгч, Гэр бүлийн үнэ цэнэ, Хорт зуршил гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? сэдвээр холбогдох газрын мэргэжилтэн хичээл, сургалт зохион байгууллаа.

Мөн алба хаагчдын гэр бүлийнхэнд зориулан урлаг, соёлын арга хэмжээ,  сугалаа зохион байгуулж, азтан болсон гэр бүлийн төлөөлөлд Сувилалд амрах эрхийн бичиг болон Талархал, гарын бэлгийг гардуулж хүндэтгэл үзүүлсэн.

Түүнчлэн алба хаагчдын гэр бүлийн гишүүдээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, Онцгой байдлын газар болон гэр бүлийн зөвлөлөөс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгахаар төлөвлөн ажиллаж байна.

scroll to top