Онцгой байдлын газрын албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Гал унтраах автомашины жолооч, Аврагч, гал сөнөөгчөөр ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэл хийгдэж байна.
Тавигдах шаардлага:
- Биеийн өндөр /эрэгтэй 170 см дээш/
- Нас 18-25-тай
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой,
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
- Аврах, гал унтраах автомашины жолоочийн сонгон шалгаруулалтад орох иргэд /30 хүртэл насны/ жолооны үнэмлэх, /ВС/ ангилалтай
- Шивээсгүй байх,
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
- Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг хуулбар, төгссөн сургуулийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэх
- Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
- 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
- Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
Холбогдох утасны дугаар: 96110203