ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

1.jpg

Улсын Онцгой комиссын 2022 оны 04 дүгээр хуралдааны шийдвэрээр өгсөн үүргийн дагуу 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн  бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Онцгой байдлын газрын дарга болон Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд аймгийн гамшгаас хамгаалах Эрчим хүч, Ус дулаанаар хангах, Зам тээврийн алба /АЗЗА ТӨХК/-нд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

Бэлэн байдлын үзлэгийн хүрээнд албадын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, томилгоот бүрэлдэхүүний хувцасны жигдрэлт, хээрийн үүргэвчний бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан юм.

scroll to top