ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

1-1.jpg

Аймгийн Засаг дарга О.Батжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг нар үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл хурандаа П.Гүндсамбууг өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

П.Гүндсамбуу нь Бүгд Найрамдах Улс тунхагласаны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дүгээр зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан.

Тэрбээр 1996-2010 онд Дорноговь аймгийн Байнгын Онцгой комиссын гишүүнээр, 2001 оноос тус аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар 2013 оныг хүртэл ажиллахдаа хариуцсан салбар нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүний салбараар 2001, 2003, 2005, 2010 онд шалгарч, 2006, 2009 онуудад өөрөө Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан, шилдэг алба хаагч юм.

Шинэхэн гавьяатад орон нутгийн удирдлагууд амжилт хүсч, гарын бэлэг гардууллаа.

scroll to top