ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

1-2.jpg

Бүгд Найрамдах Улс тунхагласаны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 221 дүгээр зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан бэлтгэл хурандаа П.Гүндсамбуу, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч Г.Гансүх, химичин-аврагч, ахлах ахлагч Т.Чинзориг нарт өнөөдөр Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр ахлах нягтлан бодогч, дэд хурандаа П.Нарантуул, “Онц гал сөнөөгч” тэмдэгээр гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Г.Ганбаяр нар шагнагдсан юм.

Түүнчлэн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ гавьяат ажилтан болон цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулан, цаашдынх нь ажил, амьдралд амжилт хүслээ.

scroll to top