ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

5-3.jpg

Дорноговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хэрэгжилтийг 92,2%-ийн биелэлттэйгээр дүгнэлээ.


Мөн Зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд 6 байгууллагын 18 санал ирсэнээс 10 арга хэмжээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн 11 арга хэмжээ нийт 21 арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.


Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Ганзориг 2023 онд газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг салбар бүрт зохион байгуулах, түүнчлэн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

scroll to top