ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

1-5.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар 2022 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах ариун үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо манлайлж ажилласан хамт олон, алба хаагчдыг тодруулан шагналаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны Б/838 дугаар тушаалаар Шилдэг холбоочиноор Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Амаржаргал, Онцгой байдлын газрын даргын 2022 оны Б/77 дугаар тушаалаар Оны тэргүүний анги хамт олноор ахлах дэслэгч А.Анар-Эрдэнэ захирагчтай Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Оны шилдэг салаагаар Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн дэслэгч Б.Бат-Эрдэнэ захирагчтай 1 дүгээр салаа, Оны шилдэг мэргэжилтэнээр Онцгой байдлын газрын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Золбаяр, Замын-Үд сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ж.Мөнх-Эрдэнэ, Хөдөлмөрийн аваргаар Эрэн хайх, аврах салбарын усчин-аврагч, ахлах ахлагч Э.Мөнхтөр, Шилдэг салааны захирагчаар Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Нямсүрэн, Оны шилдэг гал сөнөөгчөөр Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ө.Зулбаяр, Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Уламбаяр, Шилдэг холбоочиноор Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Г.Гэрэлмаа, Шилдэг жолоочоор ахлагч Б.Саруулболд, Оны шилдэг тамирчинаар Эрэн хайх, аврах салбарын дарга, дэслэгч Э.Бадамдорж,  Оны шилдэг үйлчилгээний ажилтанаар  Онцгой байдлын газрын нярав, ахлах ахлагч Ю.Нарангэрэл, 153 дугаар салбарын харуул, ахлах ахлагч Б.Батбаатар нар тус тус шалгарч, шилдгээр тодорсон юм.

Мөн Онцгой байдлын газрын даргын тушаалаар хугацааны Ахлах ахлагч цолоор 153 дугаар салбарын ахлагч Ч.Ичинхорлоо шагнагдлаа.

scroll to top