ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН “ШИЛДЭГ ХОЛБООЧИН”-ООР АХЛАХ АХЛАГЧ Д.АМАРЖАРГАЛ ШАЛГАРЛАА

9X1A7818-1024x682-2.jpg

Онцгой байдлын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг анги, салбар, алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардуулсан юм.

Оны шилдгийг тодруулах арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны Б/838 дугаар тушаалаар Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Амаржаргал Шилдэг холбоочиноор шалгарлаа.

Хамт олноо манлалайн ажиллаж Онцгой байдлын ерөнхий газрын оны Шилдэг холбоочин болсон дуудлага хүлээн авагч, Ахлах ахлагч Д.Амаржаргалд Онцгой байдлын газрын хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

scroll to top