ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 2023 ОНЫ СУРГУУЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны А/01, Онцгой байдлын газрын даргын “2023 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 дүгээр тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу сургуулийн нээлтийн үйл ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагаас 2023 оны сургуулийн жилд бие бүрэлдэхүүний штабын удирдлага, гамшгаас хамгаалах мэргэжлийн ур чадвар, цэрэгжилт, сахилга, ёс зүйг дээшлүүлэх зорилго дэвшүүлсэн байна.

Онцгой байдлын газрын 2023 оны сургуулийн жилийг газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ нээж, Онцгой байдлын ерөнхий газраас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг бие бүрэлдэхүүнд танилцуулан “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр сургалт зохион байгуулж, Онцгой байдлын газраас 2023 онд  авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө.

Онцгой байдлын газраас сургалт бэлтгэлийг 3 үе шаттайгаар “Аюулгүй байдал-Эрх зүйн үндэс”, “Дүрэм журам эрх зүйн баримт бичиг, стандарт”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” зэрэг цаг сэдвийн төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, онол, дадлага хосолсон сургалт, дадлагыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Онцгой байдлын газрын ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл ахлах ахлагч Ш.Нарангэрэл алба хаагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл хийлээ.

Мөн алба хаагчдын хууль эрх зүй, холбогдох дүрэм, журмын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Монгол Улсын үндсэн хууль”, “Төрийн албаны тухай хууль “Цэргийн нийтлэг дүрэм”-ээр “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.

scroll to top