Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 233 дугаар зарилгаар “Цэргийн хүндэт медаль”-иар Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн захирагч, хошууч Д.Цэнд-Аюуш, Гал түймэр унтраах аврах 33 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Мижиддорж, бэлтгэл ахлах ахлагч Л.Алтангадас нар тус тус шагнагдлаа.


Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны Б/1900 дугаар тушаалаар “Хошууч” цолоор Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Б.Батсүх, “Ахлах дэслэгч” цолоор Эрэн хайх, аврах салбарын захирагч, дэслэгч Э.Бадамдорж нарт олгосныг гардуулж цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүслээ.

