Монгол Улсын Шадар сайдын 2023 онд баталсан Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газрын барилга, байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гүйцэтгэлийн хяналт шалгалт зохион байгуулах удирдамжийн дагуу тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.
Гүйцэтгэлийн хяналт, шалгалт нь удирдамжид заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

