Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас 14 сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг чадавхжуулах, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын 2023 онд байгуулсан төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд гамшгаас хамгаалах чиглэлээр туссан ажил үйл үйлчилгээний хэрэгжилтийг хангах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, арга зүйг эзэмшүүлэхэд чиглэгдлээ.

Батлагдсан хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа А.Сэргэлэн сургалтыг нээж, холбогдох мэргэжилтэн нар Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, аргачлал, анхаарах асуудал, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгцээ, шаардлага, анхаарах асуудал, Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах сэдвээр цахим сургалт зохион байгуулж, сум орон нутгийн уялдаа, холбоог сайжруулах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.
