Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас зохион байгуулсан “Спортын цогцолбор” тэмцээн, “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын газрын баг, тамирчид амжилттай оролцож, дэд байрт шалгарлаа.

Энэ үеэр ширээний теннисийн төрөлд а/а Ө.Цэцэгбал алт, а/х Д.Энхбат хүрэл, 100 буудалт даамын төрөлд д/а Б.Сүхболд мөнгөн медаль тус тус хүртэж, хамт олноо манлайлав.

Тэмцээнд 12 байгууллагын 350 гаруй алба хаагч, баг тамирчид оролцсон бөгөөд 3 өдрийн хугацаанд зохион байгуулагдсан юм.