Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 35 дугаар зарлиг, Монгол улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан алба хаагчдыг төрийн одон медаль, албан тушаалын болон хугацааны цолоор шагнах арга хэмжээг зохион байгууллаа.
Тодруулбал, “Цэргийн гавьяаны одон”-гоор Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга-Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Н.Оюунболд,
Эрэн хайх, аврах салбарын Аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Гантигчулуун нарыг,
“Цэргийн хүндэт медаль”-иар Эрэн хайх, аврах салбарын Аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч О.Болд,
Онцгой байдлын газрын бэлтгэл ахлах ахлагч Б.Баярцэнгэл нарыг,
Монгол улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн Гал унтраах авто машины жолооч, ахлах ахлагч Ч.Анхбаярыг тус тус шагналаа.
Албан тушаалын Хошууч цолоор Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ж.Мөнх-Эрдэнэ, Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Г.Ганбаяр нарыг,
Хугацааны Ахлах дэслэгч цолоор Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэлсэгч Э.Хуланг тус тус шагналаа.
Түүнчлэн Онцгой байдлын газрын даргын тушаалаар хугацааны Ахлах ахлагч цолоор Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлагч Т.Ган-Очир,
Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлагч А.Амартүвшин нарыг,
Хугацааны Ахлагч цолоор Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Б.Бат-Оргил,
Мөн ангийн Аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Г.Ариунбаяр нарыг тус тус шагнасан байна.
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр 11 алба хаагч, “Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр 7 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр 8 алба хаагч, нийт 26 алба хаагчийг шагнаж урамшууллаа.
ШАГНАГДСАН НИЙТ АЛБА ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.